Dark Light
Улс төр | 2025-11-17

О.ЦОГТГЭРЭЛ: УИХ-ЫН ДАРГА АЛЬ НЭГ НАМЫН ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар 3 багц асуудлаар хэлэлцлээ. Нэгт, УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай, УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байж болох тухай олон улсын парламентын зарчимтай орнуудын жишгээр хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцсэн байна. Хоёрт, Монгол бахархлын өдрөөр Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Гуравт, Ардчилсан намын бүлгээс 3 хуульд онцгойлон ач холбогдол өгөн ажлын хэсэг гаргаж ажиллахаар тогтсон. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ гишүүн Ж.Батсуурь, төрийн албаны хуулийг гишүүн Ж.Баярмаа, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг гишүүн Ц.Мөнхбат нар ахалж ажиллахаар боллоо.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын хурал болгохгүйн тулд дэлхий нийтээрээ УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг. УИХ-ын дархлаа, мөн чанарыг гээхгүйн тулд аль нэг намын дарга парламентын толгой дээр суудаг биш намуудын мэтгэлцээнийг өрнүүлэгч, төвийн сахигч улстөрч нь байх ёстой. УИХ-ын даргын давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг тодорхой тавьж өгөх зарчмын дагуу хууль өргөн баръя гэсэн санаачилга гаргаж байна. Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Улс төр дагаж савладаг байхгүйн тулд парламентын намын дарга нар нь дотроо мэтгэлцэж, мэтгэлцээнийг нь зохион байгуулдаг хүн нам бус байдаг олон улсын туршлага бий. УИХ бол олон намын тогтолцооны цөм байх ёстой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23