Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын байнгын хороод болон ажлын хэсгүүдийн нийт есөн хуралдаан товлогджээ. Хуралдаануудын ихэнх нь Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлэг болон холбогдох санал, дүгнэлтийг боловсруулахтай холбоотой байна.
I. Ажлын хэсгийн хуралдаанууд
1. Төрийн байгуулалтын байнгын хороо – 09:00, “Их засаг” танхим
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг хуралдана.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо – 10:00, “Үндсэн хууль” танхим
Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана.
3. Эдийн засгийн байнгын хороо – 15:00, “Үндсэн хууль” танхим
Монголбанк дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн талаар хяналт шалгалт хийх ажлын хэсэг хэлэлцэнэ.
II. Байнгын хорооны хуралдаанууд
1. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо – 09:00, “Их Эзэн Чингис хаан” танхим
- “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг
- Ажлын хэсэг байгуулах тухай хоёр тогтоолын төсөл
2. Хууль зүйн байнгын хороо – 11:00, “Жанжин Д.Сүхбаатар” танхим
- 2026–2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлэг
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл
- Эрүүгийн хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх
- Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах төсөл
3. Төрийн байгуулалтын байнгын хороо – 13:00, “Их Эзэн Чингис хаан” танхим
- 2026–2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлэг
4. Өргөдлийн байнгын хороо – 15:00, “Жанжин Д.Сүхбаатар” танхим
- Хөгжлийн таван жилийн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлэг
5. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо – 17:00, “Их Эзэн Чингис хаан” танхим
- Хөгжлийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлэг
Б.АМАРТҮВШИН








Улс төр








