Монгол Ардын Намын 31 дүгээр Их хуралд нийтдээ 2255 төлөөлөгч сонгогдож, 2247 төлөөлөгч оролцлоо. Монгол Ардын намын их хурлын төлөөлөгчдийн 94,95 хувийн саналаар намын шинэ даргаар Ням-Осорын УЧРАЛ сонгогдлоо. Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталлаа. Намын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна. Монгол Ардын намын Бага хурлын 479 гишүүдийг шинэчлэн өргөтгөж нийтдээ 597 бага хурлын гишүүнтэй боллоо. Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг сонголоо. Ийнхүү гурав хоног хуралдсан Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал амжилттай болж өндөрлөлөө.
Улс төр | 2025-11-18
Сэтгэгдэл бичих
АДМИН








Улс төр








