Dark Light
Улс төр | 2025-11-25

Д.ЦОГТБААТАР: АСМАН ЛАМ ШИГ ХЭДЭН САЙДТАЙ БОЛЧИХСОН

Image

Тэргүүн шадар сайд, ЭЗХ-ийн сайд асан Н.Учрал УИХ-ын даргаар томилогдсонтой холбоотойгоор Засгийн газарт хийсэн өөрчлөлтүүд өнөөдөр албажлаа.

-Ж.Энхбаяр - ЭЗХ-ийн сайдаар
-М.Бадамсүрэн - ХХААХҮ-ийн сайдаар

УИХ-ын чуулганаар гишүүд шинэ сайд нарт асуулт асуув. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Цогтбаатар үг хэлэв.

Тэрээр: Хөдөө аж ахуйн салбарт гарт баригдаж нүдэнд харагдахуйц ажил гараагүй Асман лам шиг хэдэн сайдтай болчихсон. 1990 оноос хойш улс төрд гарсан. Одоо болтол буудаггүй. Хөдөө аж ахуйн салбарт гарт баригдаж нүдэнд харагдахуйц ажил гараагүй. Хөдөө малчдыг тогтоох ямар ч хөшүүрэг байхгүй. Дархан руу нүүж буй Хөдөө, аж ахуйн яаманд хэдэн газар тариалан байгаа. Түүнийг тойрсон махны үхэр, сүүний үнээ л байна. Энийгээ л хөдөө аж ахуй гэж ойлгоод байх шиг байгаа юм. Уулын мухарт чин сэтгэлээсээ таван хошуу малаа эрс тэрс уур амьсгалтай дөрвөн улиралд нь зохицуулж маллаад МУ-ын хөдөө, аж ахуйн бодлогыг бодоод явж буй малчдад хэрэгтэй нэг ч хийж хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Үүний төлөө хэн ч ажиллаагүй. М.Бадамсүрэн сайдын хувьд Дорнодын хөрсөнд боловсорсон хүн болохоор сайн ажиллах байх гэж итгэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22