Dark Light
Улс төр | 2025-11-30

М.НАРАНТУЯА-НАРА: ИЗНН-ЫН ДҮРЭМД АРДЧИЛАЛ, ХАРИУЦЛАГЫН МЕХАНИЗМ АЛГА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын дотоод зөрчил хурцдаж, нэг өдөр хоёр талд зэрэг “үндэсний хорооны хурал” зарлагдсан нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара байр сууриа илэрхийллээ.

“Жинхэнэ гишүүдийн хуралд нь оролцохоор ирсэн”

Гишүүний хэлснээр ИЗНН-ын хурал хоёр талд зэрэг зохион байгуулагдаж байгаа нь намын дотоод ардчилал, дүрмийн хэрэгжилттэй холбоотой хуримтлагдсан асуудлын илрэл гэнэ.
Тэрээр:

Би жинхэнэ намын гишүүдийнхээ зохион байгуулсан хуралд оролцохоор ирсэн. Манай нам парламентад суудалтай болсон учраас Үндэсний хорооны хурал амин чухал. Гэвч энэ үйл явцыг өмнө нь удаа дараа зориуд сааруулж, хүчтэй эсэргүүцэж ирсэн тохиолдлууд байсан.

Нам бол улс төрийн институт. Ах дүү, амраг саднаараа дүүргэх газар биш. Үзэл бодлоороо нэгдсэн жинхэнэ гишүүдээ хамгаалж, бодлогоо тодорхойлдог байх ёстой. Намын дүрэмд ардчилал, хариуцлагын механизм алга. Удирдлагыг эргүүлэн татах, хяналт тавих зохицуулалт байх шаардлагатай.

Парламентад суудалтай нам төрөөс олон нийтэд нээлттэй байх ёстой хэмжээний мөнгө авдаг. Энэ хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг гишүүд мэдэхгүй байна. Намын гишүүн бүр санхүүжилт, зарцуулалтыг мэдэх эрхтэй.

Өмнө нь хэнийг ч хүссэнээрээ дарга болгож, буулгаж байсан. Энэ нь олон гишүүний итгэлийг алдсан. Харин энэ удаагийн маргаан нь гишүүд дотоод ардчиллаа шаардаж эхэлсний илрэл. Хурал зарласан нь зөв алхам гэв.

ИЗНН дотор үүсээд буй хоёр талын зөрчил нь ганц өдрийн маргаан бус, удаан хугацаанд хуримтлагдсан дотоод ардчилал, удирдлагын хариуцлага, санхүүгийн ил тод байдлын асуудлуудын үргэлжлэл болохыг гишүүний ярилцлага харуулж байна.

М.Нарантуяагийн хэлснээр, нам “ах дүүсийн холбоо бус, үзэл баримтлалын нэгдэл” байх ёстой бөгөөд шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэдгийг ИЗНН-ын олон гишүүн хүлээн зөвшөөрч эхэлжээ.

Хуралдаан хэрхэн үргэлжлэх, намын дотоод зөрчил ямар шийдэлд хүрэх нь цаашдын улс төрийн үйл явцад нөлөөлөх томоохон асуудал болоод байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31