Dark Light
Улс төр | 2025-12-01

УИХ: БАЙРАА ЗАРАХАД ТӨЛДӨГ 2 ХУВИЙН ТАТВАРЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ УУ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурал, түүний байнгын хороод, ажлын болон намын бүлгүүдийн 2025 оны 12 дугаар сарын 1-ний Даваа гарагт хийх хуралдааны хуваарийг танилцууллаа.

НЭГ. Намын бүлгийн хуралдаан

Монгол Ардын намын бүлэг

  • Цаг: 10:00

  • Танхим: “Жанжин Д.Сүхбаатар”

Ардчилсан намын бүлэг

  • Цаг: 10:00

  • Танхим: “Их Эзэн Чингис хаан”

ХОЁР. Ажлын хэсгийн хуралдаан

1. Төсвийн байнгын хороо

“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар иргэдээс ирсэн нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг хуралдана.

  • Цаг: 12:00

  • Танхим: 334 тоот

2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашдын санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн хуралдаан болно.

  • Цаг: 14:00

  • Танхим: “Их засаг”

3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдана.

  • Цаг: 14:00

  • Танхим: “Үндсэн хууль”

ГУРАВ. Хэлэлцүүлэг

Хууль зүйн байнгын хороо

“Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийн хэрэгжилт болон хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

  • Цаг: 14:00

  • Танхим: “Их Эзэн Чингис хаан”


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22