Dark Light
Улс төр | 2025-12-01

УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.12.01/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар орон нутагт Төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 
Булган, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил их байгааг орон нутагт байгаа төлөөлөгч нар хэлж байна. Ардчилсан нам энэ асуудлыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд нэг намын дарга албан бичиг өгснөөр Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэйг онцлов. Уг асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэмэлт мэдээлэл гаргуулж, дахин авч хэлэлцэхээр 7 хоногоор хойшлуулав.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдлыг судлан үзэх, тухайн хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсохоос гадна орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлоо илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31