Dark Light
Улс төр | 2025-12-04

ОЛОН УЛСЫН АРДЧИЛЛЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Ганбаатар нарын тэргүүтэй Ардчилсан намын төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо зохиогдож буй баруун-төвийн үзэл баримтлалтай ардчилсан намуудын нэгдэл болох Олон улсын ардчиллын холбоо (International Democracy Union)-ы чуулга уулзалтад оролцож байна.
Чуулга уулзалтад тус холбооны гишүүн дэлхийн 65 орны 80 гаруй улс төрийн намын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дэлхийн дахины геополитикийн нөхцөл байдал, ардчилсан тогтолцоот улсуудын аюулгүй байдал, илт худал мэдээлэл болон мэдээллийн дайн, хиймэл оюун ухаан, зах зээлийн хяналт хязгаарлалтыг бууруулж жижиг дунд бизнесийг дэмжих нь нь зэрэг өргөн сэдвүүдээр хуралдаж байгаа юм. Мөн чуулганы үеэр Ардчилсан намын төлөөлөгчид Олон улсын ардчилсан холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй Канад улсын ерөнхий сайд асан Стивен Харпер болон Итали, Австрали, БНСУ зэрэг улсуудын ижил төстэй үзэл баримтлал бүхий улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж хоёр талын харилцааны талаар санал солилцов.
Энэхүү чуулга уулзалтад Стэнфордын их сургуульд зочин багшаар ажиллаж буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн уригдан оролцож Номхон далайн бүсийн хөгжил ба сөрөн тэсвэрлэх чадвар сэдэвт салбар хуралд панел зочноор суув.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31