Dark Light
Улс төр | 2025-12-05

УИХ-ЫН 27 ГИШҮҮН ТОМИЛОЛТТОЙ, 13 ГИШҮҮН ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр эхэлж, хэлэлцэх асуудлуудаар санал хураалт явагдаж байна. УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр 126 гишүүнээс 27 нь гадаад болон орон нутгийн томилолтоор ажиллаж байгаа бол 13 гишүүн чөлөөтэй байна. Харин ямар нэгэн шалтгаан мэдэгдэлгүйгээр хуралдаандаа суугаагүй 21 гишүүн бүртгэгджээ.

Энэ долоо хоногт парламентын гишүүдийн гадаад, орон нутгийн томилолт олширсон нь ирцэд нөлөөлж буй. Гэвч өнөөдрийн хуралдаанд 13 гишүүн чөлөөтэй, 21 гишүүн шалтгаангүй тасалсан нь анхаарал татаж байна. Түүнчлэн Байнгын хороодын хуралдаан ирц бүрдэх боломжтой байсан хэдий ч хуралдаагүй тохиолдол цөөнгүй байжээ.

Ийнхүү ирц хангалтгүй байдал давтагдаж буй нь “төрийн ажил удааширч, цалгардаж байна уу” гэсэн асуултыг сөхөхөд хүргэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31