Dark Light
Улс төр | 2025-12-08

ӨНӨӨДӨР ОЮУТОЛГОЙН СОНСГОЛ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

“Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” түр хорооны олон нийтийн сонсгол өнөөдөр 09:00 цагаас эхэллээ.

Сонсголын эхний өдөр “Жавхлант”, “Шивээ толгой” ордуудын нөөцийг тогтоосон, үнэлгээг гаргасан баримтууд болон эдгээрт үндэслэн тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Энэ удаагийн сонсголд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг 300 гаруй хүн гэрчээр дуудагдаад байгаа бөгөөд 2006 оноос хойш Оюутолгойтой холбоотой шийдвэр гаргасан төрийн өндөр албан тушаалтнууд бараг бүгд хамрагдаж буйгаараа анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлэхдээ, Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсанаас хойш таван сар гаруй хугацаанд 12 удаа хуралдаж, сонсголын бэлтгэлийг хийсэн гэв. Хуулийн дагуу гэрчийн нэрсийг сонсгол эхлэхээс 14 хоногийн өмнө олон нийтэд зарлах ёстой бөгөөд өчигдөр хорооны хуралдаанаар сонсголыг 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-нд зохион байгуулахаар эцэслэн баталжээ.

Түүний хэлснээр, гэрчээр дуудагдаж буй хүмүүсийн дунд Монгол Улсын:

  • Гурван Ерөнхийлөгч

  • Долоон Ерөнхий сайд

  • 25 Засгийн газрын гишүүн

  • 39 УИХ-ын гишүүн

мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, АМГТГ, Сангийн яам зэрэг олон байгууллагын төлөөлөл багтжээ.

“Гэрчүүд нэг талаасаа олон жил хуримтлагдсан эргэлзээтэй асуудалд олон нийтийн өмнө тайлбар өгөх, бодит үнэнийг ил болгох боломж гэж харж байна” хэмээн О.Батнайрамдал онцоллоо.

Оюутолгой ордтой холбоотой сүүлийн 20 жилийн шийдвэрүүдийг цогцоор нь нягталж байгаагаараа энэхүү сонсгол улс төрийн томоохон үйл явдал болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31