Dark Light
Улс төр | 2025-12-10

ХУРАЛДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮД ХЭН БЭ?

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

УИХ-ын 2025 оны хаврын чуулган 40 удаа хуралдаж, нийт 187 цаг 54 минут үргэлжилсэн. Бид энэ мэдээллийг шүүж, чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдийг тодрууллаа.

Хуралдаа суудаггүй гишүүдийг Х.Баттулга тэргүүллээ.
40 хуралдаанаас ердөө тавд нь оролцсон. Өөрөөр хэлбэл тэр 169 цаг 54 минут буюу нийт хуралдааны 90 гаруй хувьд нь огт ирээгүй.

Араас нь Л.Оюун-Эрдэнэ 6 хуралдаанд л харагдсан. Тэр нийтдээ 153 цаг 58 минут буюу хуралдааны 80 гаруй хувьд нь суусангүй.

Тэдний дараа А.Ганбаатар, Лу.Гантөмөр нар удаалж байна.

Х.Баттулга гадаад томилолтоор 90 цаг, эмнэлгийн чөлөөтэй 60 цаг.
А.Ганбаатар – 67 цаг,
Лу.Гантөмөр – 65 цаг эмнэлгийн чөлөөтэй.
Харин С.Амарсайхан – 72 цаг 6 минут эмнэлгийн чөлөөтэй байсан нь хамгийн бие муутай гишүүнээр нэрлэгдэхэд хүргэлээ.

Хоцролтоор тэргүүлэгч – Б.Жавхлан.
Тэр нийт 26 цаг 10 минут хоцорсон. Дараа нь:

  • Лу.Гантөмөр – 16 цаг 14 минут,

  • Ц.Туваан – 15 цаг 53 минут.

Харин нэг ч таслаагүй гишүүдийг нэрлэвэл:
О.Батнайрамдал, Э.Болормаа, Б.Жаргалан, С.Зулпхар, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн, С.Эрдэнэболд нар.

Энэ бол УИХ-ын хаврын чуулганы бодит дүр зураг. Хэн ажлаа хийж, хэн хийсэн дүр эсгэсэн нь ил харагдаж байна.

Нийгмийн сүлжээнд болон олон нийтийн дунд хуралдаа суудаггүй, ирц муутай гишүүдийн асуудлыг ярих цаг болсон. Ард түмнээс сонгогдсон хүн хууль тогтоох байгууллагынхаа хуралдаанд суух нь гишүүдийн үүрэг хариуцлага. Ярилцах сэдэв биш бодит шаардлага.

УИХ-ын хаврын чуулганы ирцийн нарийвчилсан мэдээллийг харвал зарим гишүүн хэдэн арваар тоологдох цаг тасалсан нь тодорхой харагдаж байна. Үүнд гишүүдийн чуулганы дундуур гардаг цагийг оруулаагүй гэдгийг дурдъя. Ирцийн асуудал ийм түвшинд хүрсэн нөхцөлд дараагийн алхам нь хариуцлага тооцох тухай яриа байх нь шударга. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэмд заасан хариуцлагын механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай эсэхийг ч анхааралд авч үзэх цаг боллоо.

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын ирцийн мэдээллийг доор танилцуулъя.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31