Б.Жаргалан нь УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин сонгогдсон.
АНУ-ын Колумбын Их сургууль, Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч, Эрх зүйч мэргэжилтэй.
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дэд даргаар сонгогдон ажиллаж байна.
- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн Засгийн байнгын хорооны гишүүн,
- Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн,
- Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн,
- Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлийн гишүүн,
- Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан нь 2025 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэн ажиллахдаа Монгол Улсын 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэй төлөөлөгчдийг хамруулсан “Төлөөлөгч хөтөлбөр”-ийг орон даяар амжилттай хэрэгжүүлсэн.
УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш дангаараа болон УИХ-ын зарим гишүүдийн хамт нийт 10 хуулийн төсөл санаачлан боловсруулсан байна.
Гишүүний санаачлан батлуулсан хуулиудаас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна.
Уг хуулийн төсөл УИХ-аар батлагдснаар “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх” болсон нь Ардчилсан хувьсгалын үр дүн, түүхэн ач холбогдлыг төр, олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэх, Ардчилсан хувьсгалын ололтыг бататгахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж 2025 ОНЫ ОНЦЛОХ УЛСТӨРЧӨӨР ТОДРУУЛАВ.
АДМИН








Улс төр









