Dark Light
Улс төр | 2025-12-15

УИХ-ЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСГҮҮД ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2025 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн хурлаар баталсан товын дагуу өнөөдөр буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны даваа гарагт Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлүүд болон байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдана.

Тодруулбал, өглөөний 10.00 цагт УИХ дахь Монгол Ардын намын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд, ХҮН намын зөвлөл “Үндсэн хууль” танхимд тус тус хуралдах юм.

Үдээс хойш байнгын хороодын ажлын хэсгүүд дараах асуудлуудаар хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэдэх Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг 13.30 цагт 334 тоотод хуралдана.

Мөн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дэргэдэх Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 14.00 цагт “Их засаг” танхимд, Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдах хуваарьтай байна.

Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг 15.00 цагт “Үндсэн хууль” танхимд хуралдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21