- УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ.
- Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль
- Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ.
- Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн танилцуулгыг хэлэлцэж байна.
- Дээрх үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгасан байна.
- Цаашид нэмж 6 төрийн өмчит компанийн хувьцааны тодорхой хувийг нийтэд санал болгох, 5 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна.
- Дээрх саналын хүрээнд 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж 47 хувиар буурах, нээлттэй хувьцаат компанийн тоо 23 болж 383 хувиар нэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-өөр буюу 18.8 хувиар бууруулж 82 болгохоор тооцсон байна.
Дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдаалах юм байна. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна.
Б.АМАРТҮВШИН







Улс төр









