Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 16-ны мягмар гарагт Улсын Их Хурал болон Байнгын хороодын түвшинд хэд хэдэн хуралдаан, сонсгол, хэлэлцүүлэг товлогдоод байна.
Ажлын хэсгийн хуралдаан
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэдэх ажлын хэсгүүд:
-
11:00 цагт Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлаар,
-
14:00 цагт Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлаар тус тус 334 тоот танхимд хуралдана.
Байнгын хорооны хуралдаан
-
10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдаж, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнийг чөлөөлөх асуудал болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.
-
13:00 цагт Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр авч хэлэлцэхийн зэрэгцээ тогтоолын төсөл, бусад асуудлыг хэлэлцэхээр товлосон.
-
14:00 цагт Эдийн засгийн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэнэ.
Сонсгол
-
10:00 цагт Эдийн засгийн байнгын хороо “Үндсэн хууль” танхимд Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулж, улмаар сонсголын тайланг хаалттайгаар гаргана.
Хэлэлцүүлэг
-
08:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо хамтран төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах дижитал дэд бүтцийг GovStack санаачилгын хүрээнд бүрдүүлэх асуудлаар “Их засаг” танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна.
-
09:00 цагт Соёл, спорт, залуучуудын дэд хороо “Спортоор тогтмол хичээллэе” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулахаар товложээ.
Ийнхүү мягмар гарагт хууль тогтоох байгууллагын түвшинд эдийн засаг, хууль эрх зүй, хүнс хөдөө аж ахуй, санхүүгийн бодлоготой холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэх хуралдаанууд өрнөхөөр байна.
Б.АМАРТҮВШИН








Улс төр









