Dark Light
Улс төр | 2026-06-24

ТУРКТЭЙ ХАМТАРСАН ХАЛАЛ МАХНЫ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.06.23\ Бүгд Найрамдах Турк Улсын хүнсний бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрлэгч, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах салбарын томоохон төлөөлөл болох Namet Grup компани дээр ажиллаж, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс хүнс, хөдөө аж ахуйн салбараа эрчимтэй хөгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тусгай бүсүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллаж байгааг тодотгов. Монгол Улс мал аж ахуйн асар их нөөц боломжтой бөгөөд 2025 оны статистик мэдээллээр 60 орчим сая толгой мал тоологдсон нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх томоохон суурь болохыг онцоллоо. Тэрбээр Турк Улсын халал стандартын тогтолцоо, үйлдвэрлэлийн туршлага нь Монгол Улсад нэвтрүүлэхэд тохиромжтой жишиг болохыг тэмдэглээд, халал аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн тусгай бүсүүдэд Турк Улсын томоохон хүнсний үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх санал дэвшүүллээ.

“Намет” группийн ТУЗ-ийн дэд дарга Фарук Каяар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар Шадар сайдын дэвшүүлсэн зорилго, үзэл баримтлал, алсын харааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хүнсний үйлдвэрлэл, халал стандартын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Талууд цаашид халал стандарт бүхий мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, технологи дамжуулалт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх болон хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлан хамтран ажиллахаар тохиролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16