Dark Light
Улс төр | 2026-09-03

В.ПУТИН: МОНГОЛ, ОРОСЫН ХАРИЛЦАА ӨВӨГ ДЭЭДСИЙН ЦУСААР ГАГНАГДСАН

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Владивосток хот. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралтай Оросын Владивосток хотын Русский аралд албан ёсны уулзалт хийлээ хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ёсны сайт Президент России дамжуулаа.
 
Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд Ням-Осорын Учралыг ОХУ-д дахин зочилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны уламжлалт найрамдалт, сайн хөршийн харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ, "Манай хоёр орны дипломат харилцаа тогтоод 105 жил болж байна. Хэтрүүлэггүйгээр хэлэхэд, бидний харилцаа Халхын гол болон Эх орны дайны талбарт мөр зэрэгцэн тэмцэж явсан өвөг дээдсийн маань цусаар гагнагдсан юм" хэмээн тэмдэглэлээ.
 
Худалдааны эргэлт үлэмж өсжээ
 
Талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг сайшаав. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 4.5 хувиар өссөн бол, энэ оны эхний хагаст дахин 18.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан түр хэлэлцээр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд уг баримт бичгийг Ням-Осорын Учрал Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө өөрөө биечлэн бэлтгэж, гарын үсэг зурж байсныг В.Путин онцлон тэмдэглэв.
 
Ерөнхий сайд Ням-Осорын Учрал: Шинэ төслүүдийг урагшлуулна
 
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн сар болж буй Ням-Осорын Учрал хэлэхдээ, өмнө нь байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг илэрхийлэв. Тэрээр, "Улаанбаатар төмөр зам бол манай хоёр орны найрамдлын бэлгэдэл юм. Цаашид бусад салбарт ч хамтарсан үйлдвэрүүдийг хөгжүүлж, шинэ төслүүдийг урагшлуулах ёстой гэж үзэж байна" гэлээ.
 
Оросын өндөр түвшний төлөөлөгчид Улаанбаатарт ирнэ
 
Энэхүү уулзалтын үргэлжлэл болж ирэх есдүгээр сарын дундуур Улаанбаатар хотноо "Бүс нутгуудын форум" зохион байгуулагдах аж. Уг форумд ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Алексей Оверчукаар ахлуулсан өндөр түвшний төлөөлөгчид оролцохоор төлөвлөжээ.
Уулзалтад Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Эрчим хүчний сайд Сергей Цивилев, "Оросын төмөр замууд" (РЖД) нийгэмлэгийн ерөнхий захирал Олег Белозеров, "Росатом" корпорацын ерөнхий захирал Алексей Лихачев, "Роснефть" компанийн тэргүүн Игорь Сечин нарын салбар бүрийн нөлөө бүхий удирдлагууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00