Dark Light
Улс төр | 2026-09-24

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТАЙЛАНДЫН ХААНЫГ УРЬЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Вашагийн Оюу 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Тайландын Хаант Улсын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. 

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд В.Оюу Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун мэндчилгээг уламжилсан юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуад Монгол Улсад айлчлах албан ёсны урилгатайг нотлон илэрхийлэв.

Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон Пхра Вачираклаочаоюхуа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Вашагийн Оюуг Тайландын Хаант Улсад хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буйд нь баяр хүргэлээ. Мөн тэрээр энэ удаагийн томилолтын хугацаанд хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэхэд улам илүү үр бүтээлтэй ажиллахыг ерөөж, өндөр амжилт хүссэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19