Dark Light
Улс төр | 2026-09-26

ОУЭШ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ АЖИЛЛАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БЭХЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Олон улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Шүүхийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэсгийн дарга Род Растан тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 22-ноос 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийв.

Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийж, Ромын дүрмийн хэрэгжилт болон эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчдад зориулсан сургалт явуулснаас гадна МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан, багш, эрдэмтэн судлаачидтай хамтарсан семинар зохион байгуулж, олон улсын эрүүгийн эрх зүйн практик шийдлүүдийг хэлэлцсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19