Dark Light
Улс төр | 2026-10-23

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ФИНЛАНД УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | скрин-шот

Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Хельсинки хотод байрлах Ерөнхийлөгчийн ордонд (Presidentinlinna) угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стуббын урилгаар 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд тус улсад Төрийн айлчлал хийж байна. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд сүүлийн 16 жилийн хугацаанд Финландад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.   

Финландын Ерөнхийлөгч Александр Стубб өөрийн Х хуудаснаа:

"Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Финланд улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирэхэд нь угтан авахад таатай байлаа. Бид хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзсан юм."

Финланд улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон (1963 оны 7 дугаар сарын 15) Скандинавын болон Хойд Европын анхны улс юм. Мөн өнгөрсөн 9 дүгээр сард Нью-Йорк хотноо уулзах үеэр хоёр улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдох нэр дэвшилтүүдээ харилцан танилцуулж байсан түүхтэй. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10