Dark Light
Улс төр | 2025-02-23

ЗАХУУДЫГ ЮУ ЮУГҮЙ НҮҮЛГЭНЭ ГЭСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Шинээр баригдах Туулын зам дагуу хотын зүүн баруун талуудад төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар эзэмшигч, өмчлөгчтэй нь яриа хэлцэл хийж, зөвшилцөхөөр төлөвлөж байна. 

Хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй. Нэг талдаа худалдаа үйлчилгээг төрөлжүүлж хөгжүүлэх, нөгөө талд хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулж түгжрэлийг бууруулах шаардлага бий. 

Зах худалдааны төвүүдийг шилжүүлэхэд олон хүний бизнес, олон өрхийн амьжиргаа яригдах учраас сайтар төлөвлөж үе шаттай хийнэ. Шийд гараагүй байхад ингэж олон нийтийг сандаргах зүйл хийхээ болих хэрэгтэй.

Хэлээгүйг минь хэлсэн болгож олон нийтийг үймүүлэхгүй байхыг хүсье гэжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00