Dark Light
Улс төр | 2025-02-26

О.АЛТАНГЭРЭЛ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ОРДЫГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШСЭН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий байгуулагдсан Тавантолгой чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Засгийн газраас холбогдох шийдэл төслийг боловсруулан УИХ-д уламжлахаар болж байна. 

Ажлын хэсгийн судалгаанд: Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр худалдааны сайд Энержи ресурс компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай гэрээний баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Энержи ресурс компанитай гэрээ байгуулан стратегийн ач холбогдол бүхий ордыг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн үйлдэл болжээ. Монголд тодорхой ордыг стратегийн ач холбогдолтой ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоол биелээгүй байна. Өдийг хүртэл харин зөрчиж иржээ гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө авсан байж болзошгүй. Өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлэн, Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгаж цааш шийдвэрлүүлэх нь зүйтэй. Харин Тавантолгой орд газрын Ухаа худагтай холбоотой асуудлаар УИХ-д, Засгийн газраас тогтоол гаргаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. 

-Нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гэр бүлийн зургаан гишүүн угаартсан байдалтай нас барсан хэргийн талаар шинэ мэдээлэл бий юу?

-Саяхан энэ талаар тодруулсан. Харамсалтайгаар амь насаа алдсан гэр бүлтэй холбоотой мэдээллийг урьдчилсан байдлаар олон нийтийн сүлжээнд цагдаагийн байгууллагаас мэт буюу төрийн эрх бүхий байгууллагаас тараасан хэрэгт хоёр этгээдийг холбогдуулан шалгаж байгаа. Хоёулаа иргэн Б гэх нэртэй. Тус тусдаа өөр ажил хийдэг. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00