Dark Light
Улс төр | 2025-03-06

ЗАСГИЙН ГАЗАР “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын улс төр, эдийн засгийн орчинд томоохон шуугиан тарьсан Тавантолгойн Ухаа худгийн ордтой холбоотой асуудал дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тавантолгойн Ухаа худгийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах ёстой атал Засгийн газрын хуралдаанаар оруулалгүй, УИХ-аар хэлэлцүүлээгүй байдлаар хувийн компанид шилжсэн нь Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байв.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өнөөдөр мэдэгдэл хийхдээ:

“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хууль зөрчсөн энэхүү гэрээний холбогдох хэсгийг хуульд нийцүүлэх арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ” хэмээн онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа дараах чухал шийдвэрийг гаргав:

-Ухаа худгийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэх зорилгоор “Энержи ресурс” ХХК-тай хэлэлцээ хийж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох.

-Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу энэхүү асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, хууль ёсны тогтоол гаргуулах.

-Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дээрх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхийг үүрэг болгох.

Ташрамд дурдахад ЕТГ-ын дарга асан З.Энхболд өнгөрсөн хоёрдугаар сард 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлж, 30 жилд 132 их наяд төгрөгийн ашиг олох боломжтой стратегийн орд газрыг “Энержи ресурс” ХХК-д үнэгүй шилжүүлсэн нь жинхэнэ утгаараа “нүүрсний хулгай” байсан хэмээн онцолсон байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00