Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр тэрбээр Эрдэнэтийн зэсийн ордыг нээсэн Чех геологич, 98 настай Моймир Краутертай уулзаж, хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ талаараа Ерөнхийлөгч "Монголыг хоёр дахь эх орноо гэж бодож явдаг 98 настай Моймир Краутер гуайтай уулзлаа. БНЧУ дахь ЭСЯ-ны өргөө цагаан гэрт хүлээн авч уулзах үеэр Монголын ард түмэн, Эрдэнэтчүүдэд мэнд хүргэлээ" хэмээн бичжээ.
Улс төр | 2025-03-12
Сэтгэгдэл бичих