Dark Light
Улс төр | 2025-03-13

УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ИРЭХ ДАВАА ГАРАГТ НЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан анхны 126 гишүүнтэй парламентын хаврын ээлжит чуулган ирэх даваа гарагт буюу гуравдугаар сарын 17-ны өдөр нээнэ.

УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард 2025 оны хаврын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр баталсан юм.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

"Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

"Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

"Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосугай.

Мөн энэ хаврын чуулганаар УИХ-аас томилдог хэд хэдэн албан тушаалтны томилгоог хэлэлцэх бололтой. Тухайлбал, Элчин сайд нарыг томилно. Учир нь 20 гаруй улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж байгаа юм. Түүнчлэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тиймээс эдгээр албан тушаалуудад шинэ хүн томилох нөхцөл үүсэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00