Dark Light
Улс төр | 2025-03-17

ЦАХИМ БООЦООГ ХОРИГЛОХ ХУУЛИЙГ ӨРГӨН БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2025.03.17) төрийн ордонд боллоо. Тус ажлын хэсэг Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал бүх төрлийн цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг хориглох хуулийн төслийг боловсруулж буй талаараа мэдэгдсэн. Энэ ажлын эхний том алхам нь "1XBET"-ийн Монголоос хандах эрхийг хязгаарласан явдал гэдгийг хэлж байв.

Тэгвэл тэрбээр өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан "Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна.

Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна.

Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ. Энэ асуудалд улсаараа, хамтаараа, хүн бүрийг дэмжиж нэгдэж ажиллахыг хүсье" гэжээ.

Эх сурвалж | Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00