Dark Light
Улс төр | 2025-03-19

О.АЛТАНГЭРЭЛ: БАРИВЧИЛГААНЫ АСУУДАЛ ОГТ БОЛООГҮЙ БАЙНА ЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Фото зургийг | MPA
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр засгийн газрын хуралдаанд болсон үйл явдалтай холбоотой, хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой ямарваа нэг зөрчил гарсан эсэх талаар мэдээлэл танилцууллаа. ХЗДХ-ийн сайдын хувьд цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа болж өнгөрсөн үйл явдлын эргэн тойронд байгаа нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, бүлгүүдэд болж өнгөрсөн асуудлын тайлбар хийж, мэдээлэл өгөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарлаа. 
Энэ хэрэгтэй холбоотой шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс 2024 оны есдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиудаар шалгагдаж явсан мэдээлэл байна. Одоо хүртэл шалгагдаж байгаа. Энэ бол гэнэт болсон үйл явдал биш. Дээрээс нь цагдаагийн байгууллага юм уу, энэ үйл ажиллагааг явуулж байгаа хүмүүс улс төрийн дохиураар юм уу, улс төрийн заавраар ажиллаж байна гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт нь улс төрийн ямар ашиг байх юм, юуны төлөө байх юм гэдгийг тогтоох ёстой.
 
Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийтэд хандаж мэдээлэл өгсөн. Энэ бол цагдаагийн байгууллагын зүгээр л нэг хүн гарч ирээд ярьж байгаа зүйл биш. Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байх юм бол энэ нь өөрөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны бүх процесс хуульд заасан журмын дагуу явдаг ажиллагаа. Энд нэг л хажуу тийш гишгэхэд хүний эрх зөрчигддөг. Хууль бус болдог. Энэ ажиллагааг хийсэн хүн нь өөрөө эрүүгийн хариуцлагад татагддаг ажиллагаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэл бол цаанаа, ардаа хариуцлагатай. Хэрвээ энэ мэдээллийн дунд ямарваа буруу ташаа мэдээлэл байвал энэ үйл ажиллагааны өрнөл явж байгаад энэ мэдээлэл нь худал бол энэ хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээдэг учраас цагдаагийн байгууллага хуульд заасны дагуу мэдээлэл өгсөн. Энэхүү өгсөн мэдээллийн дагуу л үйл ажиллагаа явагдсан гэж ойлгож болно.      
Хойшлуулшгүй ажиллагаа гэж байгаа. Үүн дээр нэр томьёоны ойлголтыг холиод байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа бол яг тухайн нөхцөл байдалд ажиллагаа явуулж үйл явдалтай холбоотой баримт нотолгоо цуглуулдаг. Үүнийг цагдаагийн байгууллага өдөрт хэдэн арваар нь, сард хэдээн зуугаар нь хийдэг ажил. Нэг удаа хийчихсэн юм ерөөсөө биш. Үүн дээр баривчилгааны асуудал огт болоогүй байна лээ. Яагаад гэвэл хойшлуулшгүй журмаар хүнийг баривчлах юм бол прокурорын зөвшөөрөл авдаг. Прокурор руу энэ хүнийг баривчилъя гэж цагдаагийн байгууллага хандсан байна. цагдаагийн байгууллагад баривчлах зөвшөөрөл өгөөгүй байна. ийм учраас ямар ч албан ёсны баривчилгаа явагдаагүй. Харин компьютер техник хэрэгсэл, эд хэрэгсэлд үзлэг хийсэн, түүнийгээ бэхжүүлсэн, баримтжуулсан үйл ажиллагаанууд явагдсан байна. энэхүү үйл ажиллагаанд хамгийн гол яригдаж байгаа асуудал хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдсан байна уу, хэвлэж нийтэлж байгаа агуулга, контенттой нь холбоотой байна уу гэдэг дээр ХЗДХ-ийн сайдын хувьд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудал байна уу, үгүй юу гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа. 
Өмгөөлөгчид гомдлоо гаргаад шалгуулах хэрэгтэй. Өмгөөлөгчдийн дурдсан ярианд зарим үйл баримт хэрвээ үнэн бол энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хууль нь ийм. Үнэхээр хуульд заасан нөхцөл журмыг зөрчсөн бол энэ хүмүүс өөрсдөө эрүүгийн хариуцлага шүү. Ажил мэргэжил, албан тушаалтай холбоотой зүйл яриагүй. Мэдээж хэрэг энэ ажил албан тушаалтай нь холбоотой, өөрсдийнх нь гаргасан алдаатай нь холбоотой бол хатуу хариуцлага хүлээлгэнэ. Би хоёр дахь удаагаа энэ талаар ярьж байна. Өмнө нь угаартсан иргэдтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагаас тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хэлж байсан. Өнөөдөр энэ хэрэг шалгагдаад хоёр хүн дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд яллагдагчаар татагдаад шалгагдаж байна. 
Нөгөө талын мэдээллээр баривчилсан, хорьсон гэдэг зүйлүүд яваад байгаа. Үүн дээр ямар ч албан ёсны баривчилгаа яваагүй. Яагаад гэвэл зөвшөөрөл байхгүй. Хүнийг прокурорын зөвшөөрөлгүй баривчлах юм бол энэ чинь Эрүүгийн хуульд заасан хүнийг алга болгох гэмт хэрэг шүү дээ. Маш хүнд ялтай гэмт хэрэг. Тиймээс ийм үйл ажиллагаа явагдаагүй. Би тал талын байр суурийг анхаарч сонсоосой гэж бодож байна. өөрсдийнхөө эрхийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа, дуу хоолойгоо өргөж байгаа тэр залуусыг хүндэтгэж байна. Гэхдээ үнэн ганц л байдаг. Өнөөдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Хуульд заасан журмынх нь дагуу үйл ажиллагаа явуулсных нь төлөө, бүх зүйл нь хууль ёсны байхад буруутгаж болохгүй. Буруутгал нь хэрвээ улс төрийн буруутгал байх шаардлагатай бол, үнэхээр улс төрийн хувьд ямар нэгэн хүнийг буруутгамаар байгаа бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан энэ алба хаагчид биш шаардлагатай бол би өөрөө хариуцлага хүлээхэд бэлэн. Өнөөдөр төрийн хуулийг хэрэгжүүлээд явж байгаа, ажлаа хийгээд явж байгаа тэр хүмүүс, ямар нэг байдлаар хуулиар биш улс төрөөс ирэх гэж байгаа бол түүний хариуцлагыг улс төрийн албан тушаалтан гэдгээрээ би үүрэх ёстой. 
Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр болон урьдчилж хянаснаар нийт 9.3 тэрбум төгрөгийн цахим покер, цахим мөрийтэй тоглоомыг бооцоог шалгагдаж байгаа этгээдүүдийн зургаан дансаар дамжиж гүйлгээ явсан гэх мэдээлэл бий. Мөн мэдээлэл өгсөн хүмүүсийн дундаас 2024 оны есдүгээр сараас одоог хүртэл Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар тухайлбал, бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар шалгаж байгаа. Энэ зүйл ангиар шалгаж байна гэдэг нь цаана нь амиа хорлосон хохирогч байна гэсэн үг. Энэ зүйл ангиар шалгагдаж байгаа хүн эдгээр хүмүүс дунд байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.21 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.25 19:00