Dark Light
Улс төр | 2025-03-21

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОХОО БОЛИХГҮЙ ЮМУУ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image
Засгийн газарт хамтарсан гэх үндэслэлээр МАН, АН, ХҮН намын гишүүдийг яам, тамгын газар, агентлаг, дипломат алба зэрэг бүхий л шатанд албан тушаалд томилох үйл явц үргэлжилсээр байна.
 
Тухайлбал, төрийн өмчит компаниудад менежерийн орон тоог шинээр бий болгож, МАН, АН, ХҮН намын гишүүдийг томилж байгаа. Мөн өөрсдийн хамаарал бүхий эхнэр, нөхөр, төрсөн ах, дүүгээ тохоон томилуулах байдал гаарч байна.

   Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон гишүүн болсон М.Ганхүлэг гишүүн гэр бүлийн хүнээ “Эрдэнэс таван толгой” төрийн өмчийн компанид тохоон томилуулсан байна. 

Уг нь бид хуультай улсад амьдарч буй. 
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зохицуулалтаар улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий этгээдүүд төрийн албанд удирдах албан тушаал хашихгүй гэсэн заалт бий. Хамаарал бүхий этгээд гэдэгт эхнэр, нөхөр, төрсөн ах, эгч, дүү гэх мэтийг хэлэх юм. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. 
 
Хуулийг давсан улс төрийн, тэдний төрөл садны томилгоо хийгдсээр байхуу? Хурдтай хөгжлийн төлөөх төрөл садны томилгоонууд хэзээ дуусах вэ? 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.04 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.03.23 18:00