Фото зургийг | MPA
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 170 зөвшөөрлөөс 60 зөвшөөлийг иргэдээс бичиг баримт шаардаж, хүндрэл үүсгэхгүй байна. Бусад нь ямар нэгэн байдлаар бичиг баримт шаардаад байна. Засгийн газар мэдээлэл солилцох асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Одоо та нар иргэдээс ямар нэгэн байдлаар бичиг баримт нэхэж хүндрэл үүсгэхээ боль гэдэг шаардлагын үндсэн дээр яамдад тухайлан үүргүүдийг өгч байна. Энэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй байгаа яам, тамгын газар, агентлаг, аймаг, нийслэл, дүүрэгт холбогдох хариуцлагын арга хэмжээ шат дараатай авна. Үүний цаана авлигатай тэмцэх бодлого, нээлттэй ил тод байдал агуулагддаг. Бид зөвшөөрөлд авсан журмуудыг өөрчилж байгаа ч зохицуулалтыг сайжруулах ёстой. Үндэсний аюулгүй байдал, эм эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын асуудлууд, хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлууд гэх мэт. Явцын хяналт сайжрахгүйгээр урагшлахгүй. Тийм ч учраас шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсгийн зүгээс “Стандартчилал техник зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн хугацаанд судалгаануудаа хийсэн. Хэлэлцүүлгүүдээ хийгээд байна. Манай улсад өнөөдөр 6733 стандарт байгаа. Үүнийг иргэд, хуулийн этгээдүүд дагаж мөрддөггүй. Дээрээс нь олон лусын болоод бүсийн хэмжээнд хэрэглэгдэж байгаа стандартыг манайх шууд авч хэрэглэж чаддаггүй. Эрх зүйн орчин нь бүрдээгүй. Энэ утгаараа тус хуулийг санаачилсан. Мөн хаврын чуулганаар “Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль”-ийг өргөн мэдүүлнэ. Энэ хууль гарснаар зөвшөөрлийн тоо буурна. Нийслэлд байгаа 152 үйлчилгээг мэдэгдээд эхэл гэдэг зарчмаар явна. Стандарт хангасан бол мэдэгдээд эхэлдэг зарчим руу шилжинэ. Зөвшөөрөл хүлээхгүй.