Фото зургийг | mpa.mn
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар өчигдөр Төрийн ордонд зодолдсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй билээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр: Хамтарсан Засгийн газраас шууд гар гэдэг тийм зүйл байхгүй шүү дээ. Маш хариуцлагатай гэрээтэй ажил. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Юу гэж дуудлага өгөх вэ дээ. Эмнэлэгт очиж хоёр ширхэг жижигхэн оёдол тавиулсан. Бидний дунд зодоон байхгүй. Зодоон огт болоогүй. Зодоон гэдэг чинь хоёр талаасаа зохилцоно. Энэ чинь жинхэнэ балмад үйлдэл шүү дээ. Тэглээ гээд зодуулсан гэсэн үг биш. Санамсаргүй тохиолдол байсан гэж ойлгоорой.