Dark Light
Улс төр | 2025-04-01

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.01/-ийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонслоо.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллээр тус зөвлөл нь 2025 оны эхний улиралд 7 удаа хуралдаж, Монголбанкны дотоод аудит, хөндлөнгийн аудит, нөөцийн удирдлага, санхүү бүртгэл, хууль эрх зүй, хяналт шалгалт, банкны бүтцийн өөрчлөлт болон бодлогын газруудын мэдээлэлтэй танилцсан байна.
Түүнчлэн зээлийн хүүг бууруулах чиглэлд 2011-2013 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний агуулга, боловсруулсан аргачлал, үр дүнг судалж ажилласан байна. Тухайлбал, 2011-2023 онд зээлийн хүүг бууруулах чиглэлд дөрвөн бодлогын баримт бичиг батлан хэрэгжүүлсэн бөгөөд 2011-2013 онд зээлийн хүү буурах эдийн засгийн болон хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хөтөлбөр, 2012-2016 онд зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны хөтөлбөр, 2018-2023, 2020-2023 онд зээлийн хүү бууруулах стратеги төлөвлөгөөг баталж байжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Ж.Алдаржавхлан, О.Батнайрамдал, М.Энхцэцэг, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авлаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00