Dark Light
Улс төр | 2025-04-02

Б.НАЙДАЛАА: ГАНЦХАН МАН-ААС ТОМИЛСООР БАЙГААД ДАСЧХАЖ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Төрийн өмчит компаниудад 400 хяналтын хариуцсан төлөөлөгчдийг хамтарсан Засгийн газраас томилж ажиллуулахаар болсон тухай Л.Гантөмөр сайд ярьсан. Энэ тал дэр танай нам ямар байр суурьтай байгаа вэ? 
-400 ч биш л дээ. ХҮН нам болон АН-аас санал болгоод зарим хүний томилж байгаа нь үнэн. Хэдэн хүнийг ХҮН намаас тавьсныг одоогоор мэдэхгүй байна. Яг энэ асуудалд хариулчихмаар зүйлүүд байгаа. Нэгдүгээрт, бид нийтээрээ төрийн өмчит компани дээр улс төрийн албан тушаал дээр, хаа нэгтээ төрийн албанд ер нь ганцхан намаас МАН-аас томилсоор байгаад дасчхаж. Яахаараа заавал ганц нам шийдээд явах ёстой вэ. Цаана нь харин АН-ын байна уу, ХҮН намын байна уу мэргэжилтнээ санал болгох нь буруу биш биз дээ. Хоёрдугаарт, тэр томилж байгаа хүмүүс дандаа мэргэжлийн хүмүүс байгаа. Тэгэхээр аль болох намын гишүүд гэхээсээ илүү ажлыг нь хийж чадах хүмүүсийг санал болгож байгаа. 
-Яагаад заавал төрийн өмчийн албанд гэж?
-Бүгд мэдэж байгаа. Төрийн өмчит компани авлига хулгайн, Монгол Улсын хөгжлийн, бүтээмжийн тээг болчхоод байгааг бүгд мэднэ. Үүнийг шийдэхийн тулд одоо байгаа арга барилаа өөрчлөхөөс өөр аргагүй. Арга барилаа өөрчлөхийн тулд шинэ хүмүүс оруулах ёстой. Тиймээс хамтарсан за:сгийн үед ажлыг нь мэдэх, салбарыг нь мэдэх мэргэжлийн хүмүүсийг оруулах нь яах аргагүй зөв. Үүн дээр ХҮН нам дэмжиж ажиллаж байгаа. 
-Хяналтын төлөөлөгч, бүтээмжийн менежерт зориулан яг хэдэн ажлын байр гаргаж байгаа вэ?
-Нарийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. 
-ХҮН нам засагт хамтрахдаа намын эрх ашгийг хойш тавьж, улс орны эрх ашгийг нэгт тавина гэсэн амлалтаар хамтарсан. Үүнээсээ ухарч байгаа хэрэг үү?
-Түрүүний хэлсэн зүйлээ давтах нь. Нэгдүгээрт, нэг намын хүнийг тавьсаар байгаад дасчихжээ. АН, ХҮН намаас хүн тавихаар байж болохгүй мэт хандаж байгаа нь буруу. Хоёрдугаарт, ажлаа мэддэг хүнийг тавина. 
-Агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийн бүтээмжийн менежер нь танай намаас сонгогдсон юм байна. Энэ хүн мэргэжлийн хүн үү?
-Манай Золзаяа хотын мэргэжлийн хүн. ХҮН намын хот төлөвлөлтийг хөгжүүлэх, түгжрэл утаа бүх асуудлыг шийдэхтэй холбоотой гол мөрийн хөтөлбөрийг боловсруулсан мэргэжлийн байр суурьтай, итгэл үнэмшилтэй мэргэжилтэн. Тиймээс бид итгэл дүүрэн тэр томилгоог, ажлаа хийхийг нь дэмжиж байгаа. 
-АТГ-ын даргыг Ерөнхий сайдын саналаар улираан томилохоор болсон. ХҮН нам үүнийг дэмжиж байгаа юу?
-ХҮН намын зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Хурал энэ асуудлыг Ерөнхий сайд танилцуулах байх. Яагаад сонгох ёстой, яагаад улираахаар болсныг бид асууж лавлаад дараа нь байр сууриа илэрхийлнэ.
-П.Наранбаяр сайдтай зодолдсон гэх мэдээлэлд тайлбар өгөөч?
-Өнгөрсөн 4 дэх өдөр би эмнэлэгт хуваарьт хагалгаанд орсон. Өнөөдөр л ажилдаа ирж байна. Харамсалтай нь эмнэлэгт байх хойгуур ардын аман зохиол шиг худал ташаа мэдээлэл гарчихсанд тайлбар тавих боломжгүй байлаа. Өглөө болсон жирийн нэг хурал. Түүн дээр ёстой л санаандгүй осол болсон. Сүртэй юм юу ч болоогүй. Ямар ч зодоон цохион болоогүй. Манай нам, тэр тусмаа П.Наранбаяр сайд бид хоёр зодолдоод байхаар хүмүүс биш. Цагдаад ямар ч гомдол хэн ч гаргаагүй. Тийм зүйл ерөөсөө байхгүй шүү. Санамсаргүй тохиолдлоор хөмсөг нь гэмтсэн. Тэр цохисон асуудал огтоосоо биш. Өглөө 09:00 цагт хурал эхэлсэн. Ямар ч архи дарсны асуудал байхгүй. Санаандгүй тэр осол болчихсон.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00