Dark Light
Улс төр | 2025-04-09

Н.УЧРАЛ: ТӨГРӨГ НУУРЫГ СТРАТЕГИЙН ОРДОД АВАХ АЖЛЫГ Ц.ТУВААН САЙДАД ДААЛГАСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: ЭТТ ХК-ийн 1072 хувьцааг 895255 иргэн анх үнэ төлбөргүйгээр эзэмшсэн. Одоо 26.4 хувийг нь Монгол Улсын иргэд эзэмшдэг. Нийт иргэн аж ахуйн нэгжид 730 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгоод байна. 2024 оны ногдол ашгийн гурав дахь удаагийн буюу сүүлийн олголтыг дөрөвдүгээр сард шилжүүлэхээр төлөвсний дагуу 1072 хувьцаатай нэг иргэн татварын дараах дүнгээр 93499 төгрөгийг маргааш өглөөнөөс хуваарилах ажлыг ТУЗ шийдвэрлэсний дагуу хэрэгжүүлнэ. 
 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар стратегийн ордуудад ээлж дараатайгаар санхүүгийн болон хуулийн шинжилгээнүүд хийж байна. Энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг татсан Төгрөг нуурын ордод санхүүгийн болон хуулийн шинжилгээнүүдийг хийлээ. Төгрөг нуурын орд нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгатай хамааралтай талаар түрүү 7 хоногт мэдээлсэн. Үндсэн дамнуулсан, олон схем үүсгэсэн, хутгасан асуудлаа шийдэх 7 хоногийн хугацааг олгосон.
 
Долоо хоногийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ямар нэгэн бичиг ирээгүй. Ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Засгийн газарт ямар нэгэн мэдээлэл огт ирүүлээгүй. Өчигдөр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Төгрөг нуурын ордын талаар энэ ярилцлагад орох үеэрээ тодорхой хариу огт хэлээгүй гэж би ойлгож байна. Хамааралтай эсэх талаараа. Хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа Төгрөг нуурын орд минийх гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэдэг үгийг Х.Баттулга хэлсэн байна. Би бас хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн. Би нотолж байна.
 
Надад нэгдүгээрт, хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрдугаарт, албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Гуравдугаарт, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг үг бий. Энэ материал дотор 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь Я.Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшиж байсан анх хамтран үүсгэн байгуулсан Камекс ХХК Төгрөг нуур энержи компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллароор зарсныг Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий Мин Хөн Ватер Вокс Холдинг Лимтэд компанийн Хонгконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл энэ хайрцагт байна. Энэ нь компанийг худалдан авах албан ёсны мэдэгдэл бөгөөд яг энэ албан ёсны хөрөнгийн биржид байгаа 507 нүүр баримт дотор энэ хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэрэг мэдээллийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Мөн энэ материал дотор Сингапурт бүртгэлтэй Камекс Пи Ти И LTD гэдэг охин компанийн дэргэдэх охин компани буюу Грэнд Тайт Лимитэд компани 2009 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай Монгол Улсад уул уурхайн лиценз олгож оронд нь дэд бүтэц барих орон сууцжуулах талаар байгуулсан санамж бичгийг энэ 507 нүүр баримт дотроос харж болно. Энэ санамж бичиг нь юу вэ гэвэл 2009 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа өөрийнхөө компанитай, өөрөө сайд байхдаа, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулсан баримтыг 507 гүүр баримтаас та бүхэн харж болно. 
Хоёрдугаарт, энэ хайрганд хувьцаа шилжсэний дараа Мин Хөн Ватер Вокс Холдинг Лимтэд компани нэрээ монголчилсон байдаг. Яагаад вэ гэвэл үндэслэл нь монголын уул уурхайн лицензүүдийг эзэмшиж байгаа учраас үйл ажиллагаагаа өөрчлөөд нэрээ Монголиан инвестмент групп буюу Монголын хөрөнгө оруулалтын групп болгон өөрчилсөн. Энэ Монголиан инвестмент групп компанийн 2013-2016 оны санхүүгийн тайлан энэ дотор байгаа. Энэ санхүүгийн тайланг холбогдох байгууллагуудаас нь авсан. Дараа нь гурав дах удаагаа нэрээ өөрчилсөн байдаг. Нэрээ өөрчлөхдөө Пийс мап холдинг лимитэд болгосон. Пийс мап холдинг лимитэд компанийн 2013-2016 оны санхүүгийн жил бүрийн тайланг мөн энэ хайрцагтай материалаас харж болно. 
Гуравдугаарт, энэ хавтасласан байгаа материалууд. Халтмаагийн Баттулгын 90 хувийг эзэмшдэг Камекс компани нь Сингапурт бүртгэлтэй Камекс Пи Ти И LTD-ийн эзэмшилд 100 хувь шилжсэн байдаг. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь хэн бэ гэвэл түний төрсөн охин Баттулгын Намуун. Хамтран олон бизнес эрхэлж байсан Билли Лимийн Лим Сион нар болохыг баталсан Сингапурын улсын бүртгэлийн байгууллагаас авсан дэлгэрэнгүй лавлагаа энэ бор хавтастай материал дотор байна. 
Дөрөвдүгээрт, 2010 онд 250 сая ам.доллароор зарагдсан компанийн хувьцааг Монгол Улсад бүртгэлтэй компанид 6 жилийн дараа 2016 онд огт үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болохыг Хэрэг эрхлэхийн сайдын хувиар Монгол Улсын Улсын бүртгэлийн байгууллагаас албан журмаар авсан. Үүнийг хувьцаа шилжүүлэх гэрээн дээр 250 сая ам.доллароор зарагдсан компани монголд ирэхдээ монгол иргэний нэр дээр үнэ төлбөргүйгээр шилжсэн. Хувьцаа шилжүүлэх гэрээ энэ материал дотор байна. Гэхдээ 507 нүүр хуудас бүхий Хонгконгийн биржид бүртгэлтэй материал дотор энэ компани шилжиж ирэхдээ 200 мянган ам.доллароор зарагдсан гэдэг үг байдаг. Гэтэл монголд ирээд гэрээ байгуулахдаа үнэ төлбөргүйгээр шилжсэн гэдэг улсын бүртгэлийн лавлагаа хувийн архивыг би албан журмаар авсан. Энэ материалуудыг үүнд хавсаргасан гэдгийг албан ёсоор хэлье. Эдгээр баримтуудыг үндэслэн би нэг зүйлийг онцлон хэлмээр байна.
 
Монгол Улсад авлигад автагдаагүй, мэдлэг боловсролтой, шинэ үеийн шилдэг санхүүчид, хуульчид, шинжээчид ажилладаг юм шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ямар ч үндэстэн дамнасан схем бай, үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий оффшороос оффшорт нуун далдалсан схем байлаа гээд олж илрүүлж чаддаг юм шүү гэдгийг энэ баримтууд нотлон харуулж байна. Энэ бүх баримт нотолгоонд үндэслээд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төгрөг нуурын ордод 4 тусгай зөвшөөрлийг эзэмшигч, Төгрөг нуур энержи компанийн хувьцаа эзэмшигч Камекс ХХК нь нэгдүгээрт, татвар төлөхөөс зайлсхийсэн, хоёрдугаарт, мөнгө угаасан, гуравдугаарт, залилсан, дөрөвдүгээрт, авлига ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурор, АТГ-т эдгээр материалуудыг Засгийн газрын үүрэгт өгөгдсөн үүргийнхээ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргынхаа хувиар хүргүүлж байна. Энэ талаар мөн мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зорилгоор Британийн Виржиня арлууд болон Каяманы арлууд, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконг, Бүгд найрамдах Сингапур улс зэрэг улсын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж шаардлагатай нэмэлт материал, нотлох баримтуудыг авахыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд даалгаж байна. Мөн Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ажлыг санхүүгийн болон хуулийн шинжилгээний багийн тусламжтайгаар энэхүү дүгнэлтүүдэд үндэслээд стратегийн ордуудад хамааруулж Баялгийн санд авах ажлыг АҮЭБ-ийн сайд Ц.Туваанд даалгасан. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр ингэж гарсан.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00