Dark Light
Улс төр | 2025-04-09

ХЗБХ: УЕП Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ УЛИРУУЛАН ТОМИЛОХ САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын Хууль, зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар 8 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой байсан боловч байнгын хорооны гишүүдээс уг хуультай дагаж орж ирсэн Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах санал гаргаснаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх 7 хоногт хийхээр болов.
  • Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
  • Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар тус тус ахлахаар болов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцэж дэмжлээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00