УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төгрөг нуурын ордыг зараад оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэх утга бүхий мэдээллүүдийг ойрын үед байнга гаргаж байгаа учраас Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн 13.14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандаж, өргөдөл гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд. Нэр бүхий хүмүүс тодорхой хэмжээнд баримтгүйгээр, албан ёсоор шалгаж тогтоосон зүйлгүйгээр 507 хуудас материал гэсэн зүйл гаргаж ирээд ярьж байгаа нь өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ угаасаа шинэ юм биш ээ. 2016 онд анх энэ асуудлыг ярьж гаргаж ирсэн. Хасын Ганхуяг гэдэг хүн. 2020 онд мөн энийгээ ярьж байсан. Сонгууль дөхөөд ирэхээр нэг юм гардаг байхгүй юу. 2025 онд энэ юмаа гурав дах удаагаа гаргаж тавьж байна. Үүнийг нь нэлээд хүч оруулаад Засгийн газрын хэмжээнд яриад явж байна. Хамгийн хэцүү зүйл нь юу гэхээр энэ чинь Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд заасан Татвараас зайлсхийх 250 сая ам.доллар гэдэг нэлээд хүнд гэмт хэрэгт тооцогдох учраас бусдыг гүтгэн харлуулна гэдэг байж болшгүй гэж үзээд өргөдлөө гаргаж байна” гэв.
Улс төр | 2025-04-10
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БУСДЫГ ГҮТГЭСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ БАЙНА
СЭТГҮҮЛЧ |
С.ОТГОНБАЯР


Зочин [66.181.186.80]
2025-04-11 09:15:33
чи бас гавьяатаа хэний үед авлаа бас л хүнд гар шүү өмгөөлөгч гээд л бүх л ажилд нь оролцоно мафийнхан сүүлдээ ажил дуусахаар бүх зүйлийг мэддэг гээд үхүүлчих ви йдээ
|
Танкчин [66.181.164.192]
2025-04-10 14:57:56
Баттулга ч зайтай гар юмаа. Хамаг тролл армийг удирдана. Хамаг улсаар нь гацаана. Мөнгө идэж ууна. Хамаг дээрэм тонуул рекет хийнэ. Орд газар хүртэл зарчихсан байхын. Тэгээд Монгол ялна гэчихээд өөрөө л ялдаг гар.
|
Сэтгэгдэл бичих