УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.04.14/-ийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг өөрчилж, 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны мягмар гаригт хийхээр тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны тогтоол баталлаа.
Уг зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчааг нэр дэвшүүлээд байгаа юм.