Dark Light
Улс төр | 2025-04-14

О.АМГАЛАНБААТАР: МОГОЙ ЖИЛД 2 ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГОГДОЖ ГЭЖ ЯРЬСНЫГ ХЭВЛЭЛЭЭР МУШГИАД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас тодрууллаа.
-Таныг Ерөнхийлөгчийг дахин сонгох хуулийн төсөл боловсруулж байна гэх мэдээлэл гарлаа. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Өнөө өглөө л хэвлэлээс харлаа. Тийм зүйл огт байхгүй. Бодоо ч үгүй зүйл. Бодоо ч үгүй зүйлийг хэвлэлээр явуулаад байна. Ер нь сүүлийн үед өөрөө мэдээгүй байхад эсрэг зүйл явуулдаг, ялангуяа засгийг шүүмжилсэн, зөв буруу талаас нь ярьсан гишүүдийг янз бүрээр хэвлэлээр намнадаг буруу зөрүү харуулах гэсэн оролдлого их байна. Миний хувьд тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Сүүлийн 30 жилд буюу 2013 оны могой жилд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч сонгогдсон юм байна. 2011 онд Н.Багабанди Ерөнхийлөгч сонгогдсон юм байна лээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд хоёр могой жилд нь Ерөнхийлөгч сонгогдож байсан давтамж байна гэдгийг би хараад уулзалт дээр ярьж байсан. Тэрийг хэргээр мушгиад ийм юм яваад байх шиг байна.  
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00