УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.04.16/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс өргөн барьсан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж дэмжлээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй талаар УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.