Dark Light
Улс төр | 2025-04-16

Б.ЖАРГАЛАН: ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АГААРЫН БОХИРДЛЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Б.Жаргалангаас тодрууллаа. 
-Утааг бууруулах дэд хороо байгуулагдаад явж байна. ямар ажлууд хийж байна вэ?
-Өнгөрсөн өвөл иргэдийн санаачилгаар Утааны сонсгол гэдэг арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ сонсголд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, маш идэвхтэй оролцсон. Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд бид хэд хэдэн тоотой болж авсан. Сүүлийн 2-3-хан жилийн хугацаанд 779 иргэн угаартаж нас барсан гэдэг ч юм уу. Өнгөрсөн хугацаанд хэдэн их наядаар хэмжигдэх төсөв хөрөнгө утааны санхүүжилтэд зарцуулагдсан гэх хэд хэдэн тоотой болсон. өчигдөр байнгын хорооны хуралдаанаар ерөнхий хяналтын сонсголын үр дүнг хэлэлцсэн хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Миний хувьд байнгын хорооны гишүүн биш тогтоолын төсөл санаачилж орсон. Яагаад гэхээр нэгэнтээ УИХ хяналт хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд сонсгол хийсэн бол Засгийн газарт тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгсөн тогтоол батлах ёстой гэж үзсэн. Миний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ гэхээр бид утааг шийдэж чадахгүй юм байна гэсэн байдалтайгаар дороо хоосон эргэлээ шүү дээ. Хорин жил энэ асуудлыг ярьж байна. УИХ, Засгийн газар гээд шат шатандаа шийдвэрүүд гараад байдаг хэр нь мөнгө угаах маягийн юм яваад байдаг. Тэгэхээр гурван жилийн дотор утааны асуудлыг бүрэн шийдье. Стандартын түвшинд агаарын бохирдлын хэмжээг аваачъя гэдэг шийдвэрийг УИХ гаргаад, Засгийн газраас үүрэг даалгавар өгье гэдэг тогтоолын төсөл санал болгоод оруулсан. Хоёрдугаарт, өнгөрсөн хугацаанд утаатай тэмцэж чадаагүй гол асуудыг миний хувьд юу гэж харж байна гэхээр ерөөсөө л утаа ялгаруулдаг зүйлд бид мөнгө зараад байдаг. Төслийн зуух, сайжруулсан түлш гэх мэт утаа ялгаруулдаг зүйлд мөнгө зараад эдийн засгийн хөшүүрэг болоод байх тусам утаа арилахгүй юм байна. Тэгэхээр цаашид төсвийн хөрөнгөөр агаарын бохирдлын эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй гэдэг зарчмын зүйлийг шийдэх чиглэлээр тогтоолын төсөлд тусгасан.  
-Энэ нь шийдэл байж чадах уу. Мөн хариуцлагын асуудал яригдах уу?
-Хариуцлагын асуудлын тухайд ерөнхий сонсголын хүрээнд хянан шалгах түр хороо байгуулах санал дэвшүүлсэн. Сүхбаатарын Эрдэнэболд гишүүний бланк дээр 40 орчим гишүү гарын үсэг зурсан. Тэгэхээр тогтоол чуулганаар яригдах цаг мөчид түр хороо байгуулагдах асуудал дэвшүүлэгдэнэ гэж харж байна. Байнгын хорооны хурлаар зарим гишүүний зүгээс их хурлын бүтцийн хүрээнд агаарын бохирдолтой тэмцэх дэд хороо байгуулъя гэдэг санаачилга гарсан. Их хурал Засгийн газарт чиглэл өгөөд, хэн утааны асуудлыг хариуцах вэ гэдэг асуудал яригдсан. Өчигдрийн байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайд энэ асуудлыг хариуцах ёстой, Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хороог Ерөнхий сайд өөрөө ахлаад улирал бүр УИХ-д тайлагнаад явах ёстой гэсэн зүйл яригдсан. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00