Dark Light
Улс төр | 2025-04-16

Н.УЧРАЛ: ХАНГАЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ БАТАЛСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газрын хуралдааныг хангайн бүсэд зохион байгууллаа. Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тогтоолын төсөл баталсан. Энэ хүрээнд хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн. Хангайн бүсийн аялал жуулчлалын салбарын бичил, жижиг байгууллагыг “Хөгжлийн гүүр” төслийг хэрэгжүүлэхээр тогтсон. Цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор цаг уурын радарын станц холбогдох байгууламжийг Өвөрхангай аймгийн Хархорин хотод байгуулахаар шийдвэрлэсэн. 
Мөн бага Илэнх, Шивээ хүрэн чиглэлийн 1073.79 км автозамын зураг төсөлгүй явж ирсэн Гурванбулаг Элсэн тасархай чиглэлийн 53 км автозам, Богд сум Шивээ хүрэн боомт чиглэлийн 224.6 км автозамын зураг төслийг боловсруулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ. Зураг төсөл хийгдэх учраас ирэх онд шаардлагатай төсвийг төсөвт шийдвэрлэж, шаардлагатай замуудыг барих ажлыг эхлүүлнэ. 
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн. Тус ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулан ажиллаж байна. 
Мөн хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийх асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00