УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс тодрууллаа.
-Хамтарсан Засгийн газар нэрийдлээр Төрийн өмчит компаниудад шинэ орон тоо бий болгож томилж байна. Танай намаас хэдэн хүн томилогдож байгаа вэ?
-Би үүний эсрэг л байсан. Төрийн өмчийг төгөлдөржүүлэх биш ээ. Төрийн өмчийг хасаж, танахыг нь танаад байх ёстойг нь илүү чанартай гүйцэтгэ. Үнэхээр үндэсний аюулгүй байдалтай холбоотой төрөөс заавал хариуцах ёстой нийгмийн үйлчилгээ олон зүйлийг хариуцсан шиг хариуцъя. Бусдыг нь маш яаралтай хасаж танья. Түүнээс байгаа зүйл дээр нь тийм юмны менежер, ийм юмны менежер, улам гоё болгоно, төрийн өмчийг сайхан болгоно гэж болохгүй. Төрийн өмч сайхан болоод яах юм. Тэр томорсон орон зайд иргэний эрх ашиг, хувийн орон зайнууд л хумигдана гэсэн үг шүү дээ. Та нарын орон зай хумигдана. Тэр төгөлдөржөөд яах вэ. Сайжраад яах юм. Тэр чинь буруу замаар будаа тээж байгаа машин байхгүй юу.