Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс тодрууллаа.
-Хянал, бүтээмжийн менежерийг томилохдоо ямар шалгуур тавьж байгаа вэ. Х.Баттулгын хүмүүсийг томилж байна гэх зүйл яригдаж байна.
-Х.Баттулгын хүмүүс томилогдож байгаа гэдэг нь худлаа гүтгэлэг.
-Хяналт тавьж байгаа юу. Шаардлага хангаж байгаа юу?
-Шаардлага хангана шүү дээ.
-Шаардлага хангахгүй хүмүүс томилогдоод байна гэсэн?
-Тэр бол АН-ыг доромжлох гэсэн хүмүүсийн л үг.
-Б.Хурцыг Тайваньд суух элчин сайдаар санал оруулсан гэсэн?
-Намайг оруулсан гэж байгаа юм уу?
-Ардчилсан нам.
-Ардчилсан нам санал оруулсан.
-Хүний эрхийн зөрчил гаргаж байсан хүний Элчин сайдаар томилж болох уу?
-АН ганц нэг томилгоо хийхээр тэр рүү нь дайраад байх юм. Одоо түүнийгээ больж болдоггүй юм уу. АН төрд орж төрийн ачааг үүрэлцэх үүрэгтэй шүү дээ.
-Евроазийн эдийн засгийн хэлэлцээтэй холбоотой мэдээлэл өгөөч?
-Евроазийн хэлэлцээр өнөөдөр бий болсон зүйл биш ээ. Энэ бол Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогод яг энэ үгээрээ байдаг. Чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ ээ гэж. Чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ гэдэг нь цаг хугацааны торгон мэдрэмжээр шийдэх асуудал. Жишээ нь, өнөөдөр хийж чадахгүй бол цаашдаа хийж чадах уу, үгүй юу гэдэг их том эргэлзээ байгаа. Өөрөөр хэлбэл урт хугацааны төрийн хөгжлийн бодлогыг ажил хэрэг болгох тэр мөч дээрээ ирчихсэн байгаа. Гэхдээ бид төрийн бодлого дотроо үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нэгдүгээрт байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хамгаалалтад орсон. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн дээр ямар айдас хүйдэс байхгүй. Сүү, өндөг, улаанбуудай гэх мэт зүйлүүд бүрэн хамгаалалтад орж, монголдоо үйлдвэрлэнэ гэдэг бодлого тууштай хэрэгжих хэлэлцээр хийгдэж байгаа.