Dark Light
Улс төр | 2025-04-20

С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна.

Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн Ардчилсан намын удирдлагууд болон үе үеийн ардчиллын төлөөлөгчид уламжлал ёсоор Төв шуудангийн урд байрлах хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

С.Зориг агсан нь Монголын ардчиллын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ үеийн нийгмийн өөрчлөлтийн бэлгэдэл болсон эрхмийн нэг билээ. Түүний төрсөн өдөр, үйл хэргийг дурсан санах нь эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэгчдийг урамшуулан, залуу үед түүхэн ухамсар төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11