Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Энэ долоон хоногийн Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкны хуулийг эцэслэн танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ, УИХ-аар батлагдсан хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, цаашлаад хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бий болгох чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг боловсруулж ХЗДХ-ийн сайдаас танилцуулахаар ажиллаж байна.