Dark Light
Улс төр | 2025-04-23

Б.БАТЦЭЦЭГ: ОРГИЛ-ЭРДЭНИЙГ ОЛВОЛ МЭДЭЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Солонгосын виз гараад тус улсыг зорин очтол шалтгаангүй буцаа асуудал их гардаг. Энэ тал санал солилцсон байна лээ. Шийдэлд хүрсэн үү?
-Өчигдөр уулзсан. Энэ шинэ асуудал биш. Бид үүнийг 4-5 жил ярьж байна. Ерөнхийлөгчийн түвшинд гурван ч удаагийн уулзалтын үеэр энэ асуудлыг тавьсан. Ерөнхий сайдын түвшинд мөн гурван удаа тавьсан. Бүхий л өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тавьдаг асуудал. Аливаа улс орны харилцан адил байх ёстой. Өчигдөр болсон уулзалтаар Солонгосын элчин сайдад Монгол Улс амласан асуудлуудаар улс төрийн шийдвэр гаргахын зэрэгцээ бүхий л асуудалд эерэг нааштай хандаж шийдвэрлэдэг. Манай иргэдийн хамгийн их тулгамддаг асуудал иргэдийн зорчих эрхтэй холбоотой визийн журмыг хөнгөвчлөх асуудлыг тавьсаар ирсэн. Тэгэхээр адил тэгш байх зарчмаа баримтлаад солонгос улс үүн дээр улс төрийн шийдвэр гаргаасай, гаргасан байх ч гэсэн хүлээлттэй байгаа. Манай олон иргэд БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч байна. мэдээж БНСУ-ын зүгээс хууль дүрмээ л баримталж байгаа. Энэ визийн журам ганцхан Монгол Улсад зориулсан журам биш. Хил дээрээс буцааж байгаа асуудал нь манай иргэдийн хувь хүний хариуцлагатай ч холбоотой асуудал бий. Гэсэн хэдий ч бид онцгой тохиолдол болгож авч үзээч гэдэг хүсэлт тавьдаг. Бид аялал жуулчлалаа татах үүднээс БНСУ-ын иргэдийг гурван жилийн өмнөөс визгүй болгосон. Энэ хугацааг бид 2025 онд дахин сунгасан. Ингэж байхад харж үзэх байх гэсэн хүлээлт байгаа. Өндөр түвшинд тавьж байгаа учраас ядаж эмчилгээний журмаар явж байгаа хүнд өвчтэй улсуудыг асран хамгаалагчтай нь визийг татгалздаг. Түүнийг нь визгүй болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хоёрдугаарт, топ-100 ч юм уу, Монгол Улсад бизнес эрхэлж байгаа ААН, компаниудын удирдлагуудыг, менежерүүдийг гол зорчдог улсуудад нь визгүй болгож өгөөч, энэ хүмүүс тэнд хууль зөрчөөд байх явдал байхгүй гэдгийг шатлалттай хөнгөлж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Түүнийгээ дэлгэрэнгүй тайлбарласан. 
-Малайзад сураггүй болоод буй Оргил-Эрдэнийн талаар мэдээлэл байна уу?
-Одоогоор олдоогүй. Бид Малайз улсад эрэн хайж байгаа. Хайж болох бүхий л сувгаар хууль хяналтын байгууллага, эмнэлгийн байгууллага гээд байж болох бүхий л газруудаар мэдээллээ түгээгээд, Малайзын гадаад харилцааны яам болон хууль хяналтын байгууллагуудтай нь холбогдоод байнгын анхаарал тавьж байна. Тайландын Фукуокт сууж байгаа манай элчин сайд Төмөр, консулын ажилчид энэ асуудалд анхаараад өнөөдрийн байдлаар олдоогүй байна. Өчигдөр орой солонгост нэг хүүхэд алга болсон. Шөнө 03:00 цагт эсэн мэнд олдож, эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Улс болгоны эрэн хайх суваг нь сайн ажилладаг. Бид харилцан эрх зүйн туслалцааг хангалттай үзүүлж байгаа. Бид хайж байна. Олдвол мэдээлэл хийнэ. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00