Dark Light
Улс төр | 2025-04-23

Ж.БАТЖАРГАЛ: МАЛ АЖ АХУЙГ ГАЗАР ТАРИАЛАНТАЙ ХОСЛУУЛАХААС ӨӨР АРГАГҮЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас тодрууллаа.
-Евроазийн эдийн засгийн хэлэлцээрийн талаар байр сууриа илэрхийлж байсан. Хэлэлцээрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөөч?
-Евроазийн эдийн засгийн хороотой худалдааны түр хэлэлцээр байгуулах гэрээ яригдаж байна. Гурван жилийн хугацаатай. Түүнээс бид евроазийн эдийн засгийн хороонд элсэж байгаа зүйл биш. 376 нэрийн бараа бүтээгдэхүүнийг тарифгүй буюу зарим хэсэг дээр тодорхой квоттой, мөн зарим хэсэгт нь хөнгөлөлт тарифтай оруулж ирэх, гаргах тухай асуудал байгаа. Тиймээс үүнийг нэлээд ул суурьтай судалж, өөрийнхөө дотоод зах зээлийг хамгаалах ёстой. Өөрийнхөө гаргах бүтээгдэхүүнүүдийг тодорхой болгож гаргах тухай асуудал байгаа юм. Засгийн газар энэ тал дээр тодорхой судалгаанууд хэд хэдэн удаа хийгээд, хэлцэл дээр тодорхой байр сууриудаа илэрхийлээд, дам дамаа хүнсний хөтөлбөр, Цагаан алт хөтөлбөрийн хүрээнд дотоодоосоо өөрийнхөө хэрэгцээг хангана гэсэн бүтээгдэхүүнүүдээ худалдааны түр хэлэлцээрт оруулаагүй. Орсон ч тодорхой квоттой, гаалийн тарифтай байхаар тусгасан юм байна лээ. Гэхдээ хэлэлцээрийн 376 нэр төрлийн барааг аваад үзэхээр бусад гээд орчихсон зарим төрлүүд бий. Үүнийгээ илүү нарийсгаж, тодруулаач гэсэн саналыг байнгын хороодод гаргасан. 
-Гурилын үнэ дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Татварын тэглэлт дээр би байр сууриа тодорхой хатуу илэрхийлж байсан. Өнөөдөр ч байдлыг тодорхой илэрхийлж байгаа. Энэ бол зүгээр малын тэжээл, гурилын импортын татварыг тэглэж байгаагаар асуудал шийдэгдээд байгаа асуудал биш. Цаанаа олон асуудлыг бид томоор харах ёстой. Монгол Улс газар тариалангийн үйлдвэрлэлийг эрхлээд 100-гаад жил болж байгаа. Бие даасан шинжлэх ухаан салбар болгож хөгжүүлээд 65-66 жил болж байна. Атрын IV аянаа сая албан ёсоор зарлалаа. Яагаад газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд байна вэ гэвэл дотооддоо гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хангалтыг бүрэн шийдье. Хоёрдугаарт, мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдэлээс хамгаалъя. Өндөр ашиг шимтэй мал үржүүлж, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангана гэвэл газар тариалантай цогц хослуулахаас өөр арга байхгүй.   
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11