Dark Light
Улс төр | 2025-04-25

Ж.ЧИНБҮРЭН: Т.МӨНХСАЙХАН ЧИ ЖААХАН ХҮН ЧАНАРТАЙ БАЙГААЧ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тухай ноцтой баримт дэлгэн, бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьжээ.
Тус бичлэгт: "Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, чи төрийн өндөр албан тушаал, ёс зүйтэй ажил хийж байгаа шүү. Чамайг шударга ажиллах байх гэж итгэж байлаа. Чиний хэлсэнчлэн хоёр дахин хямд чанартай хавдрын эм оруулж ирсэн баримтаа дэлгээрэй. Би харин энд хууль журам зөрчиж, гадны таван үйлдвэрийн 23 төрлийн эмийг ямар ч сонгон шалгаруулалтгүй оруулж ирсэн баримтыг чинь дэлгэхээр энэ бичлэгийг хийж байна. Өнгөрсөн парламентын хугацаанд эмийн хуулийн төсөл дээр бүтэн хоёр жил ажиллаад Эрүүл мэндийн яаманд бэлэн төсөл өгөөд хурдхан өргөн барьчих аа гэхэд та нар хав дарсан. Аргаа бараад эмийн чанарыг шалгадаг түр хороо байгуулсан. Өөрөө ахлаад УИХ, Засгийн газар, ард иргэддээ яаж чанаргүй эм Монгол Улсад байгаад байгаа юм бэ, яаж чанаргүй хэр нь 2-3 дахин үнэтэй байдаг юм бэ гэдгийг дэлгэн харуулж нотлох баримт үзүүлсэн. Үүний үр дүнд эмийн хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн 2024 оны зургадугаар сард баталсан. Одоо энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа. ЭМЯ, эрхэм сайд танд эмийн чанарыг сайжруулах эрх зүйн орчин бүрэн бүрэлдсэн шүү. Дутуу юм байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сайн унш. Тендерийн хуулийн 36 дугаар зүйлийг унш. Өнгөрсөн парламентад энэ хуулийн шинэчлэн найруулахад би гар бие оролцсон юм. Яаж сайн эмийг боломжийн үнээр оруулах тухай Тендерийн хуульд оруулах тухай зорьж хийсэн. Олон улсын байгууллага ирээд энэ хуулиар үйлдвэрлэгчидтэй гэрээ хийх тухай заалт байгаа. Энэ гэрээг хийхдээ түрүүвчээ зузаатгах гэж хэлээгүй шүү. Зовсон олон түмэнд эмийг боломжийн үнээр чанартай байдлаар оруулж ирээрэй гэсэн болохоос таныг гадны улсын таван үйлдвэрт очоод үнэ тохироод бай гэж хэлээгүй. Засгийн газрын гишүүн үйлдвэрлэгчидтэй очоод уулздаг ийм ашиг сонирхлын зөрчил байж болох уу? Эмийн агентлаг нь хөөрхий Засгийн газраас баталсан Тендерийн хуультай холбоотой 42 дугаар тогтоолын дагуу журмаа барих гээд ЮНИСЕФ-тэй бүтэн зургаан сар, 2024 оны зургадугаар сар хүртэл хэлэлцээр хийгээд явж байхад нь та болиулсан. Болиулаад шууд гадны таван үйлдвэртэй 23 төрлийн эмийг ямар нэгэн тендерийн үнийн харьцуулалтгүй худалдаад авчихдаг. Гурван жилийн гэрээ хийсэн байна. Гурван жилийн гэрээгээр эхний гурван сард нь та 9.6 тэрбум төгрөг төлчихсөн байгаа шүү дээ. Даатгалын сангаас шүү. Нөгөө Энхболдоо тэнд тавьчихсан. Энэ гэрээгээ хийх гээд Энхболдыгоо тэнд тавьсан юм уу. Гурван жилийн гэрээ нийт 120 тэрбум төгрөгөөр хууль бусаар эм худалдаж аваад байдаг юм байна л даа. Энэ нь ил гараад ирэхээр төлбөр төлж, хүн гүтгэж харлуулах оролддог. Чиний хийж чаддаг наад технологийг чинь хүмүүс мэддэг болсон. Бид мэднэ ээ. Энэ явахгүй ээ. Нөгөө хоёр дахин хямд, чанартай хавдрын эмийг чинь өвчтөнүүд хайгаад байна шүү дээ. Манай эмч нар хэрэглэе гэж байна. Түүнийгээ заагаад өгчих. Хаана байгаа юм бэ? Миний гарт шагийн үнээр эм авч байгаа баримтууд чинь байна. Эмийн үнийг хямдруулсан баримтаа ил гаргаарай. Дэлгээрэй. Үзье. Би эмийн үнийг өсгөж зовсон иргэддээ зовлон нэмсэн баримтуудыг чинь прокурорт өгнө. Хуулийн байгууллагатай хоёулаа уулзъя. Т.Мөнхсайхан чи жаахан хүн чанартай байгаач. Зовсон, зүдэрсэн хүмүүсийн зовлонгоор битгий хөрөнгө мөнгө түнтийлгээд байгаач. Хүний өвчин зовлон дээр хувьдаа бизнес хийнэ. Эмчийнхээ эрх ашгийг хөсөр хаяна. П.Батчулуун эмчийн ар гэрийнхэнтэй яасан туухай хандаж байна аа. Яаж тэгэж хэлж чадаж байна аа. Яасан цэвдэг сэтгэлтэй юм бэ. Одоо тэгээд би яах вэ дээ гээд сууж байдаг. Энийг би хэлээгүй шүү. Нэртэй төртэй сэтгүүлчид бичиж байна. Цэргээ хаяад явдаг генерал байхгүй шүү дээ. Чи туслахгүй байж болно. Монголын эмч нар, бид нар П.Батчулууныгаа гаргаж авна харж байгаарай. Энэ ганцхан П.Батчулууны асуудал биш байхгүй юу. Үүний ард зовсон зүдэрсэн эрхтэн шилжүүлэхийг хүлээсэн олон түмэн хүлээж байна. Би ах хүний хувьд, анагаах ухааны доктор, ажилласан жил ахиу хүний хувьд чамд зөвлөе. Хүн бай. Эмчийн тангаргаа хэд дахин уншаадхаарай. Монгол Улс хуультай шүү. Хүн биш хууль засагладаг ардчилсан улс шүү. Үүнийг дахин сануулчихъя" гэжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11