УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.
АН-ын бүлэг дөрвөн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, энэ долоо хоногт хэлэлцэгдэх Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх дүгээр илтгэл байнгын хороод болон чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ илтгэлийг ХЭҮК-ын бүрэлдэхүүн ирж, танилцуулга мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсан.
Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хэрхэн яаж хангах, тэр тусмаа ардчилсан улс орнууд дижитал цахим байдлын оролцоог системтэйгээр яаж хангаж байна вэ гэдэг чиглэлээр АН-ын бүлгийн зүгээс судалгаа хийж, тодорхой шийдэл гаргаж, цахим ардчилал, дижитал ардчиллыг бий болгож байгаа. Үүнийг цаашид мэдээлээд анхаараад явна.
Гуравдугаарт, Үндсэн хуулийн цэц дээр нэг чухал шийдвэр гарсан. Энэ нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрх зөрчигдөж байгаа буюу мандатын тоотой тэнцүү дугуйл, илүү юм уу дутуу юм уу дугуйлбал хүчингүйд тооцдог. Үүнийг Үндсэн хуулийн цэц зарчмын талд, иргэний талд, иргэний засаглах эрхийн талд шийдвэр гаргасан байр суурь илэрхийлж байсан.
Дөрөвдүгээрт, өнгөрсөн дахь өдрөөс эхлэн нийгэмд томоохон хэлэлцүүлэг болоод буй УИХ-ын гишүүний асуултад хариулахдаа Ерөнхий сайдын илэрхийлсэн байр суурь парламентад ёсыг үгүйсгэсэн байж болох тал дээр бид мэдээлэл сонслоо. Үүн дээр тодорхой хэмжээний шийдвэр гарч ажилласан. Намын бүлгээс үүн дээр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 1-нд УИХ-ын нэгдсэн чуулган болох өдөр хүртэл уучлал гуйхыг шаардаж байна. Эцсийн дүндээ энэ хувь гишүүний асуудал биш. Монголын ард түмнээс, Монгол Улсын Их хурлаас, Монгол УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаагаас Монгол Улсын Ерөнхий сайд өөрийнхөө амаар уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн гэдэг бүх ард түмний илч төлөөлөгч. Энэ хүнийг ард түмний илч төлөөлөгч биш хэн нэгэн хүний төлөөлөл маягаар УИХ-ын индэр дээрээс байр сууриа илэрхийлж байгаа нь зохимжгүйгээс гадна асар зарчимгүй үйлдэл юм аа гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна.