Шинэ коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Италийн Ломбарди мужид хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг чангатгахаар болжээ.
Бямба гаргийн орой танилцуулсан шинэ дүрмүүдийн дагуу спорт, биеийн тамирын дасгалыг гадаа хийхийг хориглосон бөгөөд үүнд ганцаарчлан хичээллэх ч мөн багтжээ. Түүнчлэн ундаа, амттан зэргийг худалдан авдаг бүх төрлийн автомат машиныг ашиглахыг хориглосон байна.
Италид бямба гарагт 800 орчим хүн нас барж, нийт нас барагсдын тоо нь 4825 хүрсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд Ломбардид хамгийн олон буюу 3095 хүн нас баржээ.
Ломбарди мужийн захирагч Аттилио Фонтанагийн мэдэгдсэнээр, “нэн шаардлагатай” нийлүүлэлтийн сүлжээнүүдээс бусад бүх үйл ажиллагааг, эмнэлэг, зам, төмөр замаас бусад барилгын ажлыг зогсоох ажээ. Мөн бүх задгай захын үйлчилгээг түр хугацаагаар зогсоосон байна.