Цаг үеийн мэдээ

Монголын волейболын "Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн"-ний нээлтийн арга хэмжээ өчигдөр боллоо.

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нэр хүндтэй томоохон тэмцээнийг Өмнөговь аймаг зохион байгуулж, шилдэг баг тамирчид өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 13 эмэгтэй 7 баг ирж оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. 

Тэмцээний нээлтийн арга хэмжээг аймгийн ХЖТ-д зохион байгуулж нийт баг тамирчид оролцлоо. Тэмцээн энэ 5-р сарын 18-25 ны өдрүүдэд үргэлжилнэ.

Таны сурталчилгаа